Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украйндболжбайгаадайнтайхолбоотойасуудлаарсэтгүүлчдийнсонирхсонасуултадхариуллаа.

  • Украины асуудлаар НҮБ ассамблейн чуулган сая Нью-Йорк хотод хуралдаж, гишүүн бүх орон буюу 193 улс оролцлоо. Дайныг буруутгаж, энхийн замаар шийдэгдэх ёстой гэсэн тогтоол хэлэлцүүлж, 141 орон дайыг эсэргүүцсэн. 35 орон түдгэлзэж санал өгсөн. Эдгээр орнуудын тоонд БНХАУ орсон нь анхаарсан татаж байна. Гурван улс дэмжиж санал өгсөн.
  • Минийн хувьд Дэлхийн 2 дугаар дайнд ОХУ-ыг Монгол улс байдаг чадлаараа тусласан. Улсынхаа төсвийн талыг нь явуулж байлаа. 500 мянган морь, 3 сая хонь, анхны ялалт байгуулсан цэргийн хороог бүгдийг нь хувцаслаж байлаа. Харин одоо Украины хувьд дэмжих боломжгүй.
  • ОХУ-ын ард түмэнтэй тогтоосон бидний найрамдал мөнхөд байна.  Дээр нь ОХУ-д сая сая хүн дайныг эсэргүүцэж байна.
  • ОХУ хуулиндаа өөрчлөлт оруулж, дайныг эсэргүүцсэн хүмүүст ҮАБ-д нөлөөлсөн гэх үндэслэлээр 20 хүртэлх жилийн ял оноохоор шийдвэрлэчихлээ. Өнөөдрийн байдлаар дайныг эсэргүүцсэн гэх 7 мянга гаруй хүнийг баривчлаад байна. Өөрөөр хэлбэл бүх хотуудад иргэд дайныг эсэргүүцэж байна гэсэн үг.
  • В.Путин 55 минутын турш үг хэлсэн. Нэг талыг бариад сонсвол үнэхээр ч болохгүй байгаа мэт.
  • ОХУ дайн эхлүүлэхдээ Украиныг талцаж хуваагдаад бараг цэцэг бариад бууж өгнө гэж төсөөлж байсан. Гэвч яг бодит байдал дээр Украины талцаад байсан нөхдүүд эргээд нэгдэж байна. Эндээс эх орноо хамгаалж байгаа хүмүүс хүчтэй байдаг юм байна гэдэг нь харагдаж байна. Дайраад орж байгаа ОХУ-ын цэргүүд хүртэл эргэлзэж байна шүү дээ.  Ах дүүсээ сөнөөх дайнд оролцохоос татгалзаж байна.
  • Нэг зүйлийг ажиглаж байна. Би Дэлхийн монголчуудын холбоонд идэвхтэй ажилладаг. ОХУ, Украины дайны улмаас амь насаа алдаж байгаа, баривчлагдаж байгаа цэргүүдийн дотор Буриад, Халимаг, Тува монгол цэргүүд их байна. Украинд олзлогдсон цэргүүдийн жагсаалтыг харахад талаас илүү нь Буриад, Халимаг, Тува монгол цэргүүд байна. Их гүрэн гэдэг үндэсний цөөнхөө бууны өмнө бай, бамбай болгон өгч байна. Энэ бол байж боломгүй зүйл. Үүнийг эсэргүүцэхээс өөр арга байхгүй.
  • ОХУ хүчтэй дайрвал Украины удирдлагуудыг зугтана. Оронд нь өөрсдийнхөө хүмүүсийг тавина гэж тооцсон байж мэднэ.
  • ОХУ-ын хүсэж байгаа хоёр гуравхан зүйл бий. Кремын тухай ярихаа боль. Кремыг нийлүүлснийг хүлээн зөвшөөр. Украин Европын холбоо, НАТО-д элсэнэ гэдгээ боль. Төвийг сахь гэдэг шахдаг.
  • ОХУ, Украины дайн хамгийн хүнд, хамгийн муухай хэлбэр рүүгээ орох гээд байна. Эхлээд цэргийн бааз руу  дайрсан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, сургууль нь дайрч байна.
  • Би Төвийн сахих тухай санаачилга гаргаад ҮАБЗ дээр мэдээлэл хийгээд дэмжсэн, УИХ дээр орж байсан. Аль дээр үеэс л манай өвөг дээдэс ийм үзэлтэй байсан юм билээ.
  • Төвийг сахина гэдэг нь энхийг эрхэмлэнэ гэсэн үг. Гэтэл манайхан ямар ч байр суурьгүй байх нь гэж ойлгодог. Энэ бол маш буруу. Харин ч төвийг сахина гэдэг чинь өөрийн толгойтой болно гэсэн үг шүү.
  • Энэ үед Гаалийн татвараа бүрэн тэглэ. Чөлөөт бүсүүдээ чөлөөтэй ажиллуулах нь хамгийн чухал.
  •