Тайландын боомтын захиргаа нь Бангкок боомт болон түүний ойр орчмын газруудыг шинэчлэхийг эрэлхийлж буй. Үүний хүрээнд энэ онд Klong Toey дүүрэгт дахин төлөвлөлт хийхээр тендерээ албан ёсоор зарласан. Гэвч тус төсөл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Учир нь энэ дүүргийн зарим хэсэгт ядуу хүмүүс амьдардаг. Тэдгээр иргэд шинэчлэлийн төсөлд шууд өртөж байгаа бөгөөд нөхцөл байдлыг эргэн харж, анхааралдаа авахыг эрх баригчдаасаа шаарджээ

Клонгтой дүүргийн гудамжны хүнсний худалдагч Нан 

- Хэрвээ  биднийг эндээс хөөх юм бол бид яаж амьдрах учраа мэдэхгүй байна. Миний эмээ энд анх амьдарч эхэлсэн. Бид эндээ үлдмээр байна.



Клонгтой дүүргийн оршин суугч Па MAE


- Би мэдээнээс намайг албадан гаргах болно гэдгийг мэдсэн. Гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Энд байгаа хүмүүсийн нэг хэсэг нь явахыг хүсч байгаа ч нөгөө хэсэг нь явах хүсэлгүй байгаа.  Би юу хийхээ мэдэхгүй байна, учир нь би хаана ч очсон бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Хэрэв тэд биднийг ажилгүй болгох гэж байгаа бол нөхөн олговор олгох боломжтой болов уу?


Клонгтой дүүрэгт амьдардаг алдартай реппер Касидек Сангжан: 


- Би энд ирээд удаж байна. Би багаасаа л энд байсан. Энд олон сайхан дурсамжууд бий. Би эндээ үлдэхийг хүсэж байна. Гэхдээ үүнээс илүү Клонгтой дүүргийг сайн талаас нь хөгжүүлэхийг хүсэж байна.  Бидний хойч үе сайхан газар амьдрах хэрэгтэй. Тиймээс ард иргэд энэ үйл явдлыг ойлгох естой гэж бодож байна.

Эх сурвалж:

А24 мэдээллийн агентлаг