Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2", Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилттэй танилцлаа.
- 2021, 2022 онд амаржих газруудын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр нэмэгдүүлж “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2"-ыг цогцоор нь ашиглалтад оруулаад байна.
- Мөн амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг солив.
- Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 4 төрлийн мэс засал, эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний мэддэг Эх нялхас маань хийдэг болж байна.
- 2022 ондоо багтаж Эх нялхас маань төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэн бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байна.
- Ерөнхий сайд 2021 оны зургаадугаар сарын 1-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавруудын биелэлт сайн байна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!