Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг  онцгой байдлын байгууллага 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон байжээ

 Аврагчид Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй  тул 19:56 цагт түр зогсоосон байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр /03.10-ны өдрийн 09:00 цагт/ дахин эхлүүлжээ.