#Шууд: Гадаадын тагнуулын байгууллагаас санхүүжсэн хэмээн баривчлагдсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийж байна.

Өмгөөлөгч Г.Баасан: 

- 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр МУ-ын иргэн Ч. Мөнхбаярыг ТЕГ-аас баривчлан хорьж, гэрт нь нэгжлэг хийсэн. 2 дугаар сарын 18-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон тул хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгах арга хэмжээ аваад байна гэж мэдэгдсэн. 

- Энэ мэдээлэл нь нийгэмд Ч.Мөнхбаярыг гарцаагүй ял авах гэх ойлголтыг зориуд төрүүлж, Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасан "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцохгүй" гэх заалтыг санаатайгаар зөрчиж байна. 

- Үйлдэл дээрээ барьсан гэх боловч Эрүүгийн хуульд зааснаар баривчлаагүй, яллагдагчаар татаагүй бөгөөд Тагнуулын байгууллагаас гадаадын тагнуулын алба гэж нотлоогүй. Тагнуулын байгууллага өөрт давуу байдлыг бий болгосон.  Энэ нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинж агуулж байна.

- ТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан нь тогтоогдсон гэх мэдээлсэн. Яагаад гадаадын тагнуулын байгууллагад үйлчилсэнгүй вэ. МУ-ын ямар эрх ашиг хохирсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. 

- Хэрэв иргэн Ч.Мөнхбаярын харилцагч нь тагнуулын байгууллага гэдгийг мэдээгүй байсан бол ТЕГ-аас түүнд сануулах байсан. Учир нь ТЕГ яагаад иргэнээ гэмт хэрэгтэн болохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй. 

- Ч.Мөнхбаяр өөрөө мэдээгүй үедээ гадаадын тагнуулын байгууллагатай харьцсан байж мэднэ. Гэхдээ гадаадын байгууллагатай үүсгэсэн харилцаа нь тагнуулын объект гэдэг нь ч тодорхой бус байна. Тиймээс иргэн Ч.Мөнхбаярыг хууль бусаар баривчилж, хууль бусаар хорьж байна. Захиалгат хэлмэгдүүлэлт байна гэх дүгнэлтэд хүрч байна. Энэ бол зөвхөн Ч.Мөнхбаярын асуудал биш. Гадны байгууллагатай хамтарч ажилладаг хүн бүрийн анхаарах асуудал. 

- ТЕГ шалгах эрхтэй ч хэлмэгдүүлэх эрх байхгүй.

- Хуулийн асуудлаа цэгцлэхгүй бол Монгол хүн бүр тагнуулын байгууллагатай хамтарсан гэж яллаж болзошгүй байна. Хэрвээ Ч.Мөнхбаярын хэрэг энэ чигээрээ явбал бид хэргийг нь ил тавихаас өөр аргагүй. 

-  Ч.Мөнхбаяр зөвхөн орос хэлтэй хүн. Гэрээс нь их хэмжээний гадаадын валют олдсон гэдэг нь гүтгэлэг. Гэрийнх нь зураг, ТЕГ-аас гаргасан зураг хоёрын хооронд том зай бий. Түүнийг буруутгаж байгаа хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. 

- Энэ хүн тагнуулч, энэ байгууллага Тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэдгийг жирийн иргэд хараад мэдэх боломжгүй. Үүнийг ганц мэддэг газар нь ТЕГ. Хэрвээ Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай харьцсан бол түүнд анхааруулж, гэмт хэрэгтэн болохоос урьдчилан сэргийлэх байсан.