Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Менингококкийн халдварт өвчнийг цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг.
- Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг. Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ.
- Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий.
- Өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно. Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай.
- Менингококкт халдвар 1950 оноос хойш бүртгэгдэж, гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгджээ.
- Менингококкт халдварын өвчлөл 3, 4 дүгээр cap болон 9, 11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг.
- Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин .
- Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт.
- хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.
- Хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгоно. Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг.
- Хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй.
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар.
- Хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: Д.ЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН








Bugd maska sain zugerei
Бага насны минь найз өдөр хамт тоглоод орой харьлаа гээд дахиж уулзалдаагүй юм. Учир нь энэ өвчин , тэр оройдоо л найз маань өөд болсон байв.
Миний хүү 2000 онд 8 настайдаа энэ өвчингөөр өвчилж байсан. Орой унтах гэж байхдаа халуурч эхлэн Халууны эмэнд халуун дарагдахгүй бүр ихсээд байсан. Шөнөжин халуурч өглөө тууралт эхлэхэд өрхөд үзүүлсэн мундаг эмч таарсанд баярлаж явдаг. Шууд халдвартын эмнэлэгт очихыг зөвлөсөнд..Тухайн онд энэ өвчин гараагүй байхад маш зөв оншилсон залуу эмч байсан. Халдвартын эмч энэ онд бүртгэгдээгүй биш гэж шинжилгээ авч хүлээлгэж байхад тууралт хоорондоо нийлж хавтгайраад байсан. Яаралтай шинжилгээ хариу хурдан гарч өвчин батлагдаж байж эмчилгээ эхлээд аврагдсан. Миний хүү хурдан ойлгоцтой сэргэлэн байсан. Өвчиний дараа удаан ойлгоцтой, дуугүй, ноомой болсон. Гэсэн ч эрүүл саруул том залуу эхнэр хүүхдүүдтэй сайхан амьдарч байна. Гол нь хугацаа алдаж болохгүй маш хурдан үхэлд хүргэдэг. Зарим эмч харшилын ханиад гэж андуурч алдсан тохиолдол байдаг юм билээ.
dandaa joohon huuhed tusdag ymu uswur nasnii huuhed tusah uu
Tusna shuu manai ah 18 taida tusaj baisan mash amarhan hunderdeg
Бүгд маскаа сайн зүүгээрэй одоо хавар салхинд гудамжны бүх бактери нян амьсгалын замаар орж өөр олон өвчин тусах магадлалтай.
Yg heregtei vgen dr ni balai towch gdg vgee bairluuldag ni yaj bgaan
Dvv min anh zgr bsy tsetserlegt ywsbaas n hoish genet l 1 odor haluuraad booljood hatsar deer n ym garaad bhr n emcid vzvvlsen cin emc taria tari gd taria tariad bsn shd odoo booljih n aria gaiguu bga
Odoo ymar bolson be zugeer bolsonuu zuv zugeer
ьлошлхшшшшггшгшшш
91 92 0nd ih garch bsn ym shig ee bi ch bs edgersen hvn bn aa 92 ond
1989ond 8sartai bxda meninget xvrch bsn gdg eej aaw min odoo ch ervvl saruul saixan yawj bna
Gol n emchilgee bgaa
Uwdsun hvvhed bolgon nas bardaggvi. Shinj temdeg ni haniad shig bolohoor hvmvvs haniad geed hvndrvvlj bna gene.
Ter stakan yamat uchirtai iin
Дархад арилахгүй гэсэн үг
Харин тиймээ. Тууралт нь шилний цаанаас харагддаггүй юм боловуу. Юун ойлгомжгүй зураг юм болоо
yag naadhiig chin bodoj bailaa
Hun buhen eruul baih boltugai
Ок
Eniig hed j nasnii hvn tushuu
Xeden ch nastai hvn tusch bno 0-5 nasnii hvvhdvvded hurdan hvndreh, ami nasand ni hvreh ayultai bdag bn.
mini bie 1993ond tsahilgaan meninget tusch baisan ter ued yaj baisniig sanahgui ch eej helhed mash changa uilaad haluursan gj baisan ujig owchin bied uldseg gsen odoogoor neeh zowuir owchingui sain baigaa zow emchileed emchilgee sain hiiwel gaigui hunderwel mash ayultai gdeg ym bn le
Bi Bs 1993 ond 1 nasanda tussan, ter uyd yvj chdahgui bolj bsan gsn ern hulundoo nuluulsun, haldvartad 1 uruund bsan olon huhed nas barsan gj eej yridagda ern ayultai uvchin
odoo hetsuu. odoonii mongol lalar emch nar mungu atguulahgui bol uhej bsn ch huruugaa hudulguhgui
ar araasaa aimar uwchinguud garaad bhiin ymr hetsuu yum bee amidarah hetsuu bold bnshvv
bayr xurgie aztain.
Medrl hulgaic be
Bi tsahilgaan meninget 1992ond tusaad hed heden udaa zurh zogsood barag 1000-1 bolomjoor amid uldsen hun bnaa..eejiin sheesiig odorjin shonojin uugaad sharh aniad odoo haraa muugaas oor ymarch zowiurgui ehner eejteigee saihan amidraj bna
Er ni aliwaa uvchnii ued undur haluurah eregtei emegtei hamaagui urgui boloh magadlal undur baidag. Yalanguya huuhed baihdaa undur haluurch uvchin tusch baisan bol urgui bolchihdog ter l hamgiin aimar urshig hojim l meddeg
Bi bs 1993 ond amid uldsen hunn bnoo hulund nuluulsun sn guij chddaggui. Busdaar zuger shan l amidarch bn.
Aztai bn Amid garaad eruul bn gj hovor tohioldol shuu
Аз жаргал хүсье. Азтай хүн бэ
ehiin olon ugaasaa sn l da :)