Ховд аймагт бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хамтран “300 ажлын байр” өдөрлөг буюу 300 иргэнийг ажлын байртай болгох боломжийг нээлттэй зарлаж байна. Тодруулбал, “Ховд эко цемент” төслийг хэрэгжүүлэгч “Вестерн холд”, “Ховдын өргөө”, “Нью менирал”, “Алтайн зам”, “Алтай трест” зэрэг компаниуд маргааш буюу 3 сарын 12 нд Ховд Их сургуулийн байранд 11.00 цагт тус өдөрлөг, үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.
Ховд аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Арбол “Өнгөрсөн 2021 оны байдлаар манай байгууллагаар дамжин 832 шинэ ажлын байр бий болсоны 50 хувь буюу 400 ажлын байрыг “Вестерн холд”, “Ховдын өргөө”, “Нью менирал”, “Алтайн зам”, “Алтай трест” компаниуд маань орон нутагт бий болгож ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж ажилласан.
Маргаашийн өдөрлөгт нийт ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах тул 16 сумын ажилгүй иргэд, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ирж сонирхсон ажлын байрандаа анкет бөлгөж, ажлын ярилцлагад орж цаашлаад ажилд ороод ч гарах боломж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна” гэсэн юм.








ajilgvi gertei bgaa zaluusaa ta bvhniig ochihihiig sanal bolgoj bn
Ажилгүй ажил хайж байгаа залуучууд идэвхитэй оролцон уу
Хүн болгон очиж сонирхож болох сайхан арга хэмжээ байна.