#Шууд: Зам тээврийн сайд Л.Халтар ачаа тээвэртэй холбоотой асуудлаар байрь сууриа илэрхийлж байна.

Л.Халтар: 

- Жилдээ 250 гаруй мянган тонн арматур барилгын зах зээлд хэрэглэгддэг.  Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын өгсөн мэдээллээр 150 гаруй мянган тонн арматур БНХАУ болон ОХУ-аас импортолсон байна. Цаашдаа үргэлжилнэ. ОХУ-ын талаас ямар нэгэн хязгаарлалт байхгүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Харин БНХАУ-ын талаас тээвэрлэлтийг төмөр замд шилжүүлсэн. Одоогийн байдлаар барилгын материалын хомсдол үүссэн зүйл байхгүй. 

- Нөхцөл байдал хэзээ хэвийн журамдаа шилжих вэ гэдэг нь БНХАУ-аас хамаарч байна. Тааж хэлэх боломж алга. 

- Гашуунсухайтын нүүрсний тээвэр өдөр өдрөөр нэмэгдэх хандлагатай байна. Өчигдрийн байдлаар 190 машин гарсан байна. БНХАУ-ын талаас нүүрсний тээврээ нэмэх шаардлага байгаагаа манайд мэдэгдсэн. Гэхдээ сүүлийн үед нэг зүйл санаа зовоож байна. Хөх хотод цар тахлын тархалт болсон. Хөл хорио зарим дүүрэгт тавигдсан. Энэ нь БНХАУ-ын нөхцөл байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.