Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 164-өөр нэмэгдлээ. Энэ нь өчигдрөөс 67 тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм. 

Батлагдсан тохиолдлуудын Улаанбаатар хотод 106, орон нутагт 58 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

 Орон нутгаас хамгийн их буюу 11 тохиолдол Ховд аймагт бүртгэгджээ. Харин 9 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавирусний халдвартай 784 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүн нэн хүнд байгаа бол хөнгөн 187, хүндэвтэр 170, хүнд оноштой 119 хүн байна.  Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.