Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороонд ноцтой зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөсний улмаас эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон байна.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.








Автуусны жолооч нараа хянаачээ энэ цагдаа нар нь
Дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч амьд байх баталгаа алга. Эсрэг урсгалаас яарсан, түрэмгийлсэн эгнээ дайрагч орж ирээд л аюул болдог боллоо. Шөнө ойр, холын гэрэл сольдог жолооч алга. ЯАХ вэ?
Chuham chuham.
Ene setguulchid nairuulaga zuidee anhaarch baigaach./зам тээврийн ноцтой осол /гэж бичих
Tuuhii yumnuud ih bson doo.
сэтгүүлчид үгүүлбэрийн зохион байгуулалт үгийн дараалал таслал цэг тэмдэг зэрэгийн талаар мэдэх юмгүй болсон.