Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аяныг /2021.03.20/ амралтын өдөр зохион байгууллаа. 

“Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил  “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан дүүргийн төр захиргааны байгууллагын 5000 гаруй ажилтан албан хаагч оролцож, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, Туул гол,  дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, ачиж тээвэрлэсэн байна. 

Тодруулбал их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагч, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд болон төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд их цэвэрлэгээ хийж,  429 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.