Шүүхийн сахилгын хороо: Шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгаж, Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулав.

Сануулахад, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан билээ. Түүнийг хилээр гарахдаа Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байгаа талаар АТГ-аас мэдээлж байсан билээ.








Сүвнүүд...далд орцгоог...
хоёр жил ноцолдоод ганц ШҮҮГЧ ....
Энэ луйварчинг АНУ.с яагаад авчрахгүй байгаа юм бэээ..Яаралтай авчрахыг шаардах хэрэгтэй.Гадаадад очоод хөлөө ачаад гэдсээ маажаад маадайтал инээж биднийг доромжлоод сууж бна шүү дээ.
Зөв
Hulgaich