Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ" гэлээ.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.








Henii ch ur huuhed aldana.endene.handal t avah gj hudalch saituud hutsatsgaah uom.Huuliin daguu bolno.Duugui eersdiigee hichee.
Түвшинбаярын нэрийг барьж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын процессын талаар элдвийн юм эрээчихээ боль,тэртээ тэргүй хуультай хугацаатай юм явдгаараа яваад шийдэгдэнэ