“e-Mongolia” системийн чам, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна. Харин “e-Mongolia”-ийн албан ёсны Фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарсан. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“e-Mongolia” фейсбүүк хуудасны админ эрх рүү халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж яаралтай “Disable” буюу идэвхгүй болгосон.
Энэ хугацаанд “e-Mongolia” хуудасны админ эрх рүү халдсан этгээд лого, cover зураг солихоос өөр үйлдэл хийгээгүй бөгөөд МETA компанийн тусламжтай бусад үйлдлийг зогсоож, хуудсаа шуурхай буцааж авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!