Монгол Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт анагаах ухааны шинэ технологи нэвтэрч, мэдрэлийн навигацийн хагалгааг хийж эхэлжээ. Учир нь тус эмнэлэг хамгийн сүүлийн үеийн навигацийн удирдамжийн системийг Азийн хөгжлийн банкны санхүүжүүжилтээр нэвтрүүлсэн байна. Өмнө нь тоног төхөөрөмжгүйн улмаас зарим тархины хавдарт хүрч, эмчилж чаддаггүй байжээ. Улмаар ийм оноштой иргэд заавал гадаадад эмчлүүлэхээс аргагүйд хүрдэг байж. Харин одоо Гуравдугаар Төв Эмнэлэг энэ төрлийн өвчнийг эмчлэх боломжтой болсон байна.
• С. Абай – Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлэг дээр 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аппаратууд нийлүүлэгдсэн. Мэс заслын микроскоп, дуран, навигацын аппарат гэх мэт. Эдгээрээс навигацын аппаратыг онцолж танилцуулахад тархины эдийн гүнд байрладаг эмгэгт хүрэхэд тархины эрүүл эдийг хамгийн бага хэмжээгээр цочроодог давуу талтай. Орчин үеийн дэвшилтэт технологи юм. Тархины эдийн гүнд байрлалтай ямар нэгэн хавдар буглаа зарим нэгэн төрлийн судасны эмгэгт бид хүрэх боломжгүй байсан үе бий. Тэр үед бол хүмүүс гадагшаа эмчилгээнд явдаг байсан. Харин одоо бол заавал гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болж байна.
• С. Билгүүндэмбэрэл - МЕД Монгол ХХК – н ахлах инженер.
Брайн Лаб компани нь Германы эмнэлгийн тоног төхөөрөмжөөр мэргэжсэн компани. Тэр дундаа чих хамар хоолой, мэдрэлийн мэс засал, нугасны мэс заслын үед компьютерын дүрсний тусламжтайгаар мэс засал хийдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 2 дугаар сард уг компанийн нэг онцлог бүтээгдэхүүн болох мэдрэлийн мэс заслын навигацын тоног төхөөрөмжийг 3-р эмнэлэг дээр суурилуулсан. Энэ төхөөрөмж нь одоогоор дэлхийн стандарт болсон технологи юм. Монголдоо бол 3-р эмнэлэгт анхны бөгөөд цор ганц төхөөрөмж болж байна.
Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!