СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ лхагва гарагт Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

БНАСАУ энэ он гарсаар 14 дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо энэ талаар сэтгүүлчдэд зурвасаар дамжуулан мэдээлсэн бөгөөд одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

БНАСАУ хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 16-нд явуулсан туршилтаараа тактикийн зэвсэг туршсан гэдгээ хожим нь мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/29...