Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны долдугаар 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 180 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 45 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 15 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, нэг мэдүүлгийг хянажээ. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

 

Эх сурвалж: АТГ