"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон талаар бид мэдээлсэн. Шүүх хурлын үеэр С.Батдөл байр сууриа илэрхийлжээ.
С.БАТДӨЛ:
- Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар шүүдэг болсон байна. Надад үүсгэсэн хэрэг бол хөнгөн, цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд сэвэлтийг зохион байгуулалттайгаар явуулж байна. Дээр нь шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна. Миний бие эхнэр дөрвөн хүүхэдтэй. Би төмөр замын байгууллагад 14 жил ажилласан. Надад оргон зайлах ямар ч шалтгаан байхгүй. Би залуу хүн. Цаашдаа энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Миний том охин 13 настай. Сүүлийн 2 хоног цахим орчноор тархсан мэдээллийг хараад нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн тул, хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна.
- Нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хохир шаардлагатай гэж үзсэн байна. Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караокэ, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна гэв.
С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,
Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
Хууль хүчний байгууллага тодорхой сэжүүр олсон учираас нийтэд зарлаа биз. Чамайг жилийн өмнөөс шалгаж баталгаажуулаад одоо барьсан байх. Сарын 420 000₮ цалинтай хүн татвар төлж байна. 7,3 тэр бумыг нуусан та татвар төлөх нь зүйн хэрэг. Хууль бус үйлдэл хийчээд “энхийн цагаан тагтаа” болхоо боль.Ажилгүй болох энүүхэнд дулаан хувцасаа бэлд. Танайд ганц чи биш өөр хүмүүс байгаа гэдгийг танайхаар тээвэр хийлгэх гээд та нөхдийн нэхсэн мөнгийг өгч чадахгүй шар махтайгаа хатсан хүмүүс бичээд байна. Хүмүүсийн хэлээд байгаа үнэн үү?