Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.
-Шинээр оруулж ирсэн бичил машинуудын техник үзүүлэлт нь ямар байна вэ?
-Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон.
-Худалдааны вэб сайтуудад байгаа хямд машинуудаас юугаараа ялгаатай вэ?
-Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг. Яг манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй.








Ajilladag l bgasai . Хандгайтад явдаг шинэ автобус замдаа эвдрээд хүйтэнд бүх хүн бууж даарч хөрж хэцүү л блаа. Жолооч ч тоож байгаа ч юм байхгүй 1/13 нд. Миний буруу бишээ автобус эвдэрлээ л гэдэг юм бн лээ. Үнэн АРЧААГҮЙ uma . Яаж амьдраад бгаагаа ч ойлгохгүй юм. Африкын ядуу орноос ч доор бн ш дээ. Ийм амьдралтай улс хир их бдаг юм болдоо.
Бараг л баян айлын хашааны машин шигээ. Хотод бол арай л
hulgaich mine tendert shalgarsan luivarchiddaa hel hyatadin kompanitai hiisen barimtiin n harchii muusain shimegchidee