“Явуулын оффис” өнөөдөр \2026.08.06\ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Нарантуул олон улсын худалдааны төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн яам "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан, хурдан шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Төрийн байгууллага жилдээ нэг, хоёр удаа зохион байгуулдаг "Нээлттэй хаалганы өдөр"-өөр л иргэдтэй уулзах бус, өдөр тутам иргэдийнхээ дунд ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэхийн төлөө ажиллах нь төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үндэс юм. ”Явуулын оффис"-ын үйл ажиллагаа эхэлснээс хойш мянга гаруй иргэн төрийн үйлчилгээ авч, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлээд байна. Цаашид энэхүү үйлчилгээг алслагдсан дүүрэг, хороо, аймаг, орон нутагт үе шаттайгаар өргөжүүлж, төрийн үйлчилгээг иргэн бүрт илүү ойр, хүртээмжтэй хүргэхийн төлөө тууштай ажиллах болно” гэсэн юм.

Мөн энэ өдөр ХХЕГ-аас найман иргэнд зөвлөгөө өгч, архивын лавлагааг хоёр иргэнд гаргаж өгч нийт 10 иргэний өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газар 115 ширхэг материал тарааж,16 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хоёр иргэний гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө өгч ажиллав.  

Хууль зүйн туслалцааны төвийн дөрвөн улсын өмгөөлөгч ажиллаж, нийт 45 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Үүнээс эрүүгийн хэргийн асуудлаар 8, гэр бүл салалтын асуудлаар 8, өв залгамжлалын маргааны асуудлаар 5, хөдөлмөрийн маргааны асуудлаар 5, зөрчлийн хэргийн асуудлаар зургаа, гэрээний эрх зүйн асуудлаар 4, орон сууцтай холбоотой асуудлаар 5, захиргааны эрх зүйн асуудлаар 4 иргэнд тус тус хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

Шүүх шинжилгээний ерөнхий газар 115 ширхэг материал тарааж,16 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хоёр иргэний гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө өгч ажиллалаа.   

Иргэдийн хувьд ихэвчлэн жолоо болон иргэний үнэмлэх захиалах, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авч байлаа. Тухайлбал, УБЕГ нийт 46 иргэнд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 96 иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.