Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбогдсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлснийг ХЗДХ-ийн сайд баталсан.
Түүний 48 цагийн хугацаагаар саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнөөдөр болно. Түүний шүүх хурал хараахан эхлээгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!