Өнөө маргаашдаа говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнийн  хүйтрэлтийн талаарх мэдээллийг хүргэе.

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонолоо. Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 градус, туул голын дагууд -41 градус хүйтэн хонолоо.