#Шууд: Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр мэдээлэл хийж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ: 

- Бид өнгөрсөн оноос эхлэн бид ногдол ашгаа авахаар шаардлага тавьсан. Оны дараа "Энэ асуудлыг судалж байна" гэсэн хариу ирсэн. Гэвч Засгийн газраас албан ёсны мэдээлэл гаргахгүй байна. Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашгийн тодорхой хувийг ч болтугай олгох ёстой. 

- Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амьжиргаа үнэхээр доройтсон. Бусад улс оронд иргэдийнхээ дансанд бэлэн мөнгө хийж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж байхад бидний амьдрал улам л доройтлоо. 2019 онд нийт хүн амын 40 хувь нь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу болсон талаар зарлаж байна. Энэ бол засаг удирдаж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаагийн шинж.

-  Монгол Улсын иргэн бүрт, тэр тусмаа цагаан сараас өмнө иргэдэд ногдол ашиг олго. ЭТТ компанийн тухай хуулиараа угаасаа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Иргэн бүр хувьцаа эзэмшигч

- Ногдол ашиг тарааснаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж олон хүмүүс ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. Хөрөнгийн зах зээлийн тухай хуулиар хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниуд ногдол ашиг тараах ёстой. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй явснаас болж зарим эдийн засагч нар инфляцтай уяж тайлбарлаж байгаа нь туйлын буруу юм. 

- Иргэд ногдол ашгаа авахад инфляцын давлагаа үүсгэхгүйгээр олон боломжтой хувилбараар тарааж болно. Өнөөдөр иргэд өрийн дөнгөнд орсон байна. Бидний байгалийн баялагт дундаршгүй их нөөц байна гэв.