Монгол Улсын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу энэ сарын 14-ний өдөр БНТУ руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээсэн.
Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн дээрх бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан Хатай хотын орон байргүй болсон иргэдэд хүлээлгэн өгч байна.




























Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!