ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д нийсэн албан айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, сүүлийн 20 жилийн хугацаанд яригдсан 11 ажил албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тухайлбал, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Монгол Улсын тухайд хамгийн сүүлд Япон улстай энэ төрлийн хэлэлцээрийг хийсэн. Мөн Монгол БНСУ-ын хооронд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалдаг болно. Түүнчлэн Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.
- Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг тавьсан. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай уялдуулан 30 гаруй улсыг визгүй зочлох нөхцөлийг хангасан. Үүнтэй адил нөхцөлөөр БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна.
Өмнө нь солонгосчууд Монголд визгүй зорчиж байсан. Тиймээс 2023-2025 онд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан. БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын Хууль зүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын холбогдох алба хаагчид Монгол Улсад гуравдугаар сард айлчилна. Улмаар визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хооронд эерэг болон сөрөг ямар асуудал тулгарч болзошгүйг судална гэдгээ хэлсэн.
Ямартай ч Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд БНСУ-ын визний нөхцөл хөнгөрсөн. Тухайлбал, эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлага иргэн болон асран хамгаалагчийн визгүй нэвтрэх боломжийг нээнэ гэдгээ БНСУ-ын талаас мэдээлсэн.







Ха ха хулхидуулсаар байгаад энэ хулгайчуудад