/МУИС-ийн багш хуульч Д.Янжинхорлоогийн МАФ-ийн хэргийн эргэн тойронд/

"Зураг төслийн хүрээлэн” НӨААТУҮГ-ын газрын дарга асан, Архитекторч Самбуугийн Цахиур цаг бусаар нас барсантай холбоотой түүний гэр бүлийн хөрөнгийн маргаан прокурор дээр долоо дахь жилдээ үргэлжилж байна.

С.Цахиурын дүү Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар талийгаач ахынхаа үүсгэн байгуулсан "Нийслэл орд" ХХК, ахынхаа бүх хөрөнгийг авч үүгээр зогсохгүй Хүүхдийн 100-д байрлах ахынхаа гэрийг булаан авах гэж улайран тэмцэж бэр эгчийгээ, гурван ачаа танихгүй хар элгийн хүн болгож бүх хөрөнгө дээр нь суусан байтал ханаж цадахгүй даварсаар орон байрыг нь булаах хүсэлтэй байна.

Д.Янжинхорлоо гурван хүүхдүүддээ орон гэрээ алдчихаад юу гэж тайлбарлах вэ? Нөхрийнхөө компани үл хөдлөхүүд, компанийн хувиа хадам дүү нартаа булаалгачихаад, эцэстээ голомтоо асаасан гэрээ алдах эрхгүй шүү дээ.


Д.Янжинхорлоогийн МАФ-ийн гэмт хэрэг, Хуульчдын хонгилын хэрэг гэж нэрээр нийгмийн сүлжээгээр хөврөх мэдээлэл дунд энэ хуульч, энгийн нэг их сургуулийн багш танихгүй хүний хөрөнгийг булаасан залилсан мэтээр бичдэг. Угтаа гэр бүлийн хөрөнгийн маргаан төрийн албан хаагчдын нэр төр, шүүх засаглалын нэр төрийг гутаах замаар гацсан.

Хэргийн учиг нь нөхрөө алдсан эхнэр, өнчирсөн 3 хүүхэд, талийгч болсон нөхрийн ах дүү нар хоорондын өмч хөрөнгийн л маргаан юм. Өв нээлгэсэн буюу эхнэр хүүхдүүдүүддээ өмч хөрөнгө үлдээсэн талийгаачийн гэрээслэлийг нотариатч хуулийн дагуу гэрчилсэн, үүнийг л хуурамч гарын үсэг, эсвэл талийгаач эрүүл саруул биш байхад гэрчилсэн гэдэг, талийгаач эрүүл саруул байсан 2 гэрч байлцуулсан , тухайн үеийн гэрчлэх үеийн зураг авсан , цагдаа прокуророос нотариатын хийсэн гэрчлэл хуулийн дагуу байна гэсэн бичиг удаа дар аа өгдөг, гэтэл хэвлэл мэдээллээр мөнгөтэй нь ядарсан хүмүүсд элдвийн нэр цол өгч дарамталж өмч хөрөнгийг нь авах гэж гүтгэн дайрч МАФ ХОНГИЛ  гэдэг трэнд болоод байгаа үгсийг ашиглаж байна.

Тухайлбал Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөөлөл Сэтгүүлч С.Будрагчаагийн нууц гэгдэх захиалгат нэвтрүүлэгт огт танихгүй этгээд хөрөнгийг нь хууль бусаар авлаа гэх мэтээр Д.Янжинхорлоогийн нөхөр болох  С.Цахиурын дүү С.Оюунцэцэг С.Чулуунбаатар нар байр сууриа илтэд худлаар хэлсэн. Ахынхаа ханилсан хань, гурван ачынхаа өвлөх эрхийг нь булаах гэсэн шуналаас болж танихаа байж бидний хөрөнгийг хөндлөнгийн огт танихгүй этгээд авчихлаа гэж ярьж яваа нь харамсалтай.

С.Цахиурын найз нөхөд, мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс ямар хүн байсанг, дүү нар нь хөрөнгө, компанид нь ямар ч нөлөөгүйг мэддэг. Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар ахынхаа эмнэлэгт эцсийн амьсгал хураасны дараа бүх хөрөнгийг нь эхнэр хүүхдүүдээс нь булаах алхамуудаа хэрэгжүүлж цөлмөж авсаар одоо 400мк хүрэхгүй гал голомт гэр оронд нь шунаж үлдээд буй нь энэ юм.

/Талийгаач С.Цахиурын гэр бүл/

Сэтгүүлч С.Будрагчаа танаа Д.Янжинхорлоо түүний 3 хүүхдээс  байр суурийг нь асуугаач, нөгөө талын мэдээллийг баримттай хүргэхийг хүсэж байна. Адил тэнцвэртэй мэдээллэх нь сэтгүүл зүйн үүрэг гэж ойлгож байна.


Цахиур сайтад тавигдсан иргэн Д.Янжинхорлоогийн ярилцлагыг https://tsahiur.mn/n/s/5283 линкээр уншиж танилцана уу.

Б.БАЯР