“Тойрмоо тоглоод аялцгаая” ялагчид тодорч, шагналыг гардууллаа. Монголын уламжлалт үндэсний тоглоом бол шагайн наадгай юм.
Түүхийн баримтад их хаадын үед цэргүүдээ хараа хурц, хурд хүчтэй байлгах үүднээс малын шагайгаар харвуулан бэлтгэдэг байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Шагайн харваа нь багаар тоглодог спорт тоглоомын нэг төрөл юм. Шагайчид тойргоор тоглодог учраас шагайн наадмыг “Тойром” гэж нэрийдсэн байна. “Скай хайпермаркет” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, соёл урлагийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд харин энэ удаа Монголын уламжлалт тоглоомыг цахим хэлбэр лүү шилжүүлснээрээ онцлогтой.
“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваанд нийт 5000 гаруй тоглогчид буюу 1200 гаруй баг оролцлоо. Ялагчид болсон дараах багуудад шагналыг гардууллаа. Тухайлбал, “Apple" баг - Филиппин Улсын Манила хотод аялах эрхийн бичиг, “Gerel” баг - Iphone 14 гар утас, “No pain” баг - 500,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг, “Seke” баг - 300,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичгээр тус тус шагнагдсан байна.
Сонирхуулахад, Монголын Уран Зургийн Галарей /The National Art Gallery of Mongolia/ алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Урчуудын эвлэлийн шагналт зохиолч Ё.Жигжиддуламын “Шагайн тойром” бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашигласныг дуулгая.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!