Монголын балетын урлаг дэлхийд данстай гэдгийг харуулж яваа уран бүтээлчид бол А.Хангай, Б.Батболд, О.Лхагва нар. Тэд 125 сая хүн амтай Япон улсын хамгийн том ГУРВАН театрт гол дүрүүдийг бүтээж, ажиллаж дэлхийн топуудад багшилж байгаа балетчин юм.

Тэгвэл А.Хангай, Б.Батболд, О.Лхагва нарыг Төрөөс тус бүр үнэлж, “АЛТАНГАДАС” одонгоор шагнажээ. Өнөөдөр монгол хүн дэлхийн том улс гүрнүүдэд хөдөлмөрөө үнэлүүлж салбар бүртээ амжилт гаргаж байгаад монголчуудаар аа бахархаж байна.