Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар чөлөөлсөн байна.

Э.Баттулга БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоос өмнө УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Ингээд өнгөрсөн оны нэгдүгээр сард БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон билээ.