Консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс энэ сарын 14-нд суллаж, зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан.

 Тодруулбал, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорьжээ. Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьжээ. Энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.