Зуны цагийн хуваарьт шилжих нь эдийн засаг талаасаа ашигтай ч эрүүл мэндийн хувьд төдийлөн таатай биш талаар иргэд талцдаг. Тиймдээ ч Монгол Улс зун цагийн хуваарьт шилжилгүй ургаан жилийг үдсэн. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлж байгаагаар хуваарьт шилжих эсэх талаар судалгаа авч эхэлжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "

Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. 

Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, ЭХ-ний хэмнэлт, ЭЗ-ийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" гэсэн байна.

Өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.