Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Дэлхийн Хоккейн аварга шалгаруулах IV хэсгийн тоглолтууд болж өндөрлөлөө.
Монголын анхны Мөсөн өргөөд болсон, Монголын хоккейн баг анх удаа мөнгөн медаль хүртсэн, Монголд анх удаа олон улсын шилдэг хоккейн тамирчид багаараа хүрэлцэн ирсэн гээд бүхий л түвшинд анхдагч болж чадсан үйл явдал болсон юм.
Тодруулбал, тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Филиппинтэй тоглохдоо 6:7-гоор харамсалтай хожигдсон Монголын шигшээ баг өчигдөр сүүлийн тоглолтодоо Индонезийн шигшээ багтай тоглож 5:1-ээр ялсан юм.
3 дугаар сарын 27-ны өдөр болсон сүүлийн тэмцээнүүд болон Хаалтын арга хэмжээний зургуудаас хүргэж байна.



























Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!