Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх" прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байгаа гэсэн мэдээлэл news.mn сайтад гарсан. Энэ мэдээлэл ор хоосон зүйл биш бололтой.
Саяхан л нүүрсний хулгайч нартай хариуцлага тооц гэж хашгирч байсан АН-ыхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж “Д.Бат-Эрдэнийг шалгуулахгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн эсрэг байгаа гэдгээ мэдэгдэв. Тодруулбал тус намаас УИХ-д сонгогдсон Д.Пүрэвдорж “Манай бүлэг Д.Бат-Эрдэнийг өгч явуулахгүй тал дээр 100 хувь санал нэгтэй байх болно гэдгээ илэрхийлье” хэмээн ярьж байх юм.

Тэгвэл “Ажнай”-н Бат-Эрдэнийг аврах энэ төлөвлөгөөг АН-ын шинэхэн дарга Лу.Гантөмөр удирдаж байгаа, Д.Бат-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар тохирсон, намын санхүүжилтыг, сонгуулийн мөнгө босгох ажлыг ч Д.Бат-Эрдэнэ даахаар болж, Лу.Гантөмөр түүнийг хамгаалж, ял зэмээс мултлахаар болсон гэдэг н яриа АН-ын гишүүдийн дунд тархаад байна.
Сүүлийн хэдэн жил тамга ч үгүй, дарга ч үгүй явсан АН саяхан даргатай болж, гишүүд нь шинэ удирдлагын багаас их зүйл хүлээж байлаа. Гэвч Лу.Гантөмөр дарга болсноор АН-ын нэр хүндийг Ажнайн эзэнд худалдсанд олон хүн дургүйцэж байна.








Мүүний угаасаа муу хүн
Энэ муу Мүүний сүсэгтэн чинь өнгө мөнгөнд нугасгүй юм гээч. АН г шороон дээрээс нь өндийлгөх болвуу гэсэн чинь булшных нь нүхийг ухчих юмаа
УИХ-ын коноп 3 өрөө байрны үнэтэй гэж ярьдаг байсан, одоо 1тэрбум хүрчээ. Ийм байхад хүмүүс гишүүн болох гэж үхэлддэг нь зөв. Одоо гудамжнаас тоог нь нэмэх ёстой гэдэг асуудлууд тавиад эхэллээ. 76-д аман хүзүүдсэн нөхөр 152-гүйгээд орно биз дээ. Цаад санаа нь коноп дарж “мөнгө хийх” зорилготой нь илт байна.
10 сард сонгууль болох гээд байгаа юм байхдаа одооноос мөнгө тараасан гэсэн цуурхал , хар пиар яваад эхэллээ . Эсвэл баттай юм уу ?
Элбэгдорж АН-ыг авилгалд живүүлж алсан
АН эргэж ирвэл ямар ч шинэлэл алга . нөгөө л хүмүүс. Дахиад 30 гаруй жил үргэлжилж дахиад бүхэл бүтэн үеийг хохироох. МАН нь үлдвэл мөн яг адил. Дйалектикийн хууль Монголын улс төрд хамааралгүй зүйл бололтой. constanta
Хулгайч л бол хулгайч.
АН -ын гишүүд үнэхээр хөөрхийлэлтэй улс шүү. Үнэхээр Монголыг мөнгөнөөс өгөөд дуусгасан нам шүү.