Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хамгийн том хөдөлмөрийн яармаг, залууст зориулсан нээлттэй өдөрлөгт гуравдугаар сарын 31-ний өдөр цагаас МҮЭСТО-нд зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр:
- Хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын ажилтандаа ээлтэй бодлого хэрэгжүүлдэг, шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагад ажилд орох;
- Хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрэлттэй мэргэжлээр их, дээд сургууль, МСҮТ-үүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах;
- Салбарын шилдэг залуу мэргэжилтнүүд, энтрепернер, бизнес эрхлэгчдийн давтагдашгүй амжилтын түүхээс суралцах боломжтой.
"Залууст ээлтэй аж үйлдвэрийн хувьсал" өдөрлөг мэргэжлээ сонгох гэж буй ЕБС-ын сурагчид, их дээд сургууль, МСҮТ-ийн төгсөгчид, ажил идэвхтэй хайж байгаа залуус болон нээлттэй ажлын байраа зарлах сонирхолтой хөнгөн аж үйлдвэрийн салбарын ААНБ-уудад нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм.
Арга хэмжээнд бүртүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88050803 дугаараас лавлана уу.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ; - Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтын ҮЭ-ийн холбоо, - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД; - Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар - Боловсролын ерөнхий газар
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ; - Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, - Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбоо, - Монголын ноос ноолуурын холбоо, - Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн холбоо, - "Монголын ойчид" модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, - Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо,










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!