#ШУУД: О.Цогтгэрэл: Гишүүдийн бүрэн эрхийг яаран түдгэлзүүлж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Олон нийт дургүйцэж байна, олон нийт шударгаар шүүхийг шаардаж байна гэдгээр УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халддаг, парламентийн дархлааг алдагдуулж болохгүй. УИХ-ын гишүүн ч гэсэн хүн. Иргэн хүний эрхийг зөрчиж болохгүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх үедээ амь насаа алдсан ч тохиолдол гарсан. 

Манай гишүүний хувьд хувьцаат, орон нутгийн өмчит компанийн хувь эзэмшигч. Бүх зүйл нь олон нийтэд нээлттэй байдаг. Хувьцаа шилжүүлсэн хэргээр шалгаж байгаа гэж байна. Энэ нь бараг иргэний хэрэг байна шүү дээ гэв.