Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гурван настай хохирогч хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан талаар мэдээллээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр: 

- Гурван настай хүүхдийн хэрэгт холбогдсон "Э"-г  нэг сарын хугацаагаар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байгаа. Тухайн хүүгийн биеийн байдал дээрдэж, Турк улс руу эмчилгээнд явах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдсэн байсан. Мөн хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.