Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Уг шүүх хуралдаанд хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа аж. Түүнийг ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байгаа талаар тус шүүхээс мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!