#ШУУД: Ж.Золзаяа: “Өргөө кино театрын” үйл ажиллагаа нь манай салбарын алдагдсан боломжийг булаасан

 Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.ЗОЛЗАЯА: 

- Мэдээлэл технологийн үндэсний парк бол Монголын мэдээлэл технологийн гарааны бизнесийг бойжуулах чих үүрэгтэй аж ахуйн тооцоог үйлдвэрийн газар. Өргөө кинотеатр 2012 оноос хойш түрээсэлж байна. Анх ам.метрийг нь 5000 төгрөгөөр түрээсэлдэг байснаа бага багаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар В1 давхрыг 7000, 1 давхарыг 9000 төгрөгөөр түрээсэлж байна. Хамгийн гол нь манайхаас түрээсэлчихээд цааш нь давхар түрээсэлж, дундаас нь их хэмжээний ашиг олдог нь тодорхой болсон. Тиймээс цаашид яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нарийн тогтоохоор Ажлын хэсэг байгуулаад явж байна. Учир нь энэ байгууллага маш хямд үнээр төрийн эзэмшлийн обьект түрээсэлдэг. Шаардлага тавих үед их хэмжээний мөнгө нэхэмжлэх асуудал гардаг.  

- Монгол улс уул уурхайн бус экспортыг дэмжих хүрээнд мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэтэл Үндэсний паркт нь шал өөр чиглэлийн байгууллага бүхэл бүтэн 12 жил хямд үнээр түрээсэлж байгаа нь  IT салбарын хөгжлөөс хойш татаж буй хэрэг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд олон зуун залуус бизнесээ хөгжүүлж, мэдээлэл технологийн салбарт хувь нэмрээ оруулж болох байсан.