Өнөөдөр (2026.08.07)Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум) Хангай нурууны арын Хануй, Орхон, Сэлэнгэ (Хялгант баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Хараа (Дархан), Онон,  Балж (Дадал сум) Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 10-45см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна. 
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх 

- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх 

- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих

- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх 

- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах 

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.