Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгджээ. Тодруулбал Монгол Улсаад гадаад улс орнуудад суух Элчин сайд, Консулыг томилсон байна. Тодруулбал,
Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг томилжээ. Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогосыг эгүүлэн татаж, түүний оронд Солонгос дахь төлөөлөгчийн газрын Энхбатыг томилжээ.
Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Ариунболдыг эгүүлэн татаж, түүний оронд Э.Сарантогосыг сэлгэн томилжээ.
БНХАУ-ын Хөх хотын консулаар Ш.Оргилыг томилжээ. Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийнямыг эгүүлэн татжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!