Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн нууц байсан мэдээллүүдийг ил тод, шилэн болгосоор байна.
Тухайлбал Хөдөө аж ахуйг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл, Тусгай зөвшөөрөл, Тусгай хамгаалалттай газрын мэдээлэл, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Түрээсийн мэдээллүүд ил тод болсон.
Ингэснээр иргэд төрөө хянах боломж бүрдэж, цаг үеэ олсон чухал ажил гэж ам сайтай байгаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх долоо хоногт Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүүхдийн төлөө сангуудын мэдээллийг ил тод зарлахаар болжээ. Тэр дундаа олон жил хулгай, дээрэм, тонуулд баригдсан нийгмийн даатгалын сангийн мэдээлэл хаалттай байсаар ирсэн. Харин ирэх 7 хоногоос ийнхүү нийтэд тавигдах нь.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!