Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж шуурхай арга хэмжээ авч буй.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Шалгалтаар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна. Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 04-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.
Шатахуун дамлан борлуулсан хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Шатахуун дамлан борлуулж байгаа асуудалд ТЕГ-аас холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна

Нийгэм · 3 цаг
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна

Нийгэм · 4 цаг
АИ-92 шатахууны 50 мянган төгрөгийн лимитийг 100 мянга болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Нийгэм · 6 цаг
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана

Улс төр · 7 цаг
АҮЭБЯ: ШТС-уудаас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин оочирлосон байна

Нийгэм · 7 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!