“Орфей” театр дөрөв дэх уран бүтээлээ ирэх 6 дугаар сараас толилуулахаар болжээ. Тус театрынхан “Зуны шөнийн театр” төслийнхөө хүрээнд жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх 6 дугаар сарын 2-ноос эхлэн “Улаанбаатар” зочид буудалд тоглохоор болсон байна.
"Шөнө дундын бүжиг" жүжгийн ерөнхий продюсероор Ж.Билгүүн, Т.Ариунчимэг, Ерөнхий найруулагчаар “Гэгээн Муза” олон улсын театрын наадам, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч М.Батболд ажиллаж буй аж.
Харин гол дүрүүдэд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Т.Сэргэлэн, С.Батзориг, Д.Асардарь, Н.Нархажид нар тоглох юм байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!