Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

Тодруулбал: 

- Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, 
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтын тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.