#ШУУД: Томоохон хагалгаа хийдэг энэтхэгийн эмнэлгийн салбар МУ-д нээгдэх талаар Энэтхэгийн ЭСЯ-аас мэдээлэл хийж байна…


Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд:

- Маренго Азиа нь Энэтхэгтээ сүүлд байгуулагдсан 10 гаруй жил болж буй эмнэлэг. Жагсаалтаараа эхний аравт орох байх. Дели хотод гурван эмнэлэгтэй. Ойрхи Дорнодод арав гаруй эмнэлэгтэй. Миний хувьд Дели хотод байрлах монголчуудын очдог арав гаруй эмнэлэг дээр нь очиж үзлээ. Эмч нартай нь уулзлаа. Манайхан их зардал гарган очдог юм байна. Элэг шилжүүлэхэд өвчтөн, донор, хоёр асрагч гээд дөрвөн хүний замын зардал, 3-4 сар байрлах байрны зардал, хоол, эмчилгээ гээд их мөнгө гардаг юм байна. Иргэд маань бүхнээ шавхаад л очдог. Тэр хөдөлгөөнийг багасгахын тулд “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголд Энэтхэгийн дээд зэрэглэлийн эмнэлгийг авчирч, үйл ажиллагааг нээж байна. Энэ эмнэлэг өргөн хүрээний мэргэжлийн эмнэлэг. Хагалгаа хийнэ, эрхтэн шилжлүүлнэ, тархи, нугасны эмчилгээ хийнэ, химийн эмчилгээ хийнэ. 

“Маренго” эмнэлгийн ерөнхий захирал Раажив Сингхал:

-Манайх Энэтхэгт дөрвөн эмнэлэгтэй. Бид зүрхний мэс засал, уушги, зүрх, элэг гээд бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал, мэдрэл талдаа илүү нарийн мэргэшсэн. Бидний хувьд Монголын эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн алба хаагчидтай хамтран ажиллаж, хагалгаа, мэс заслыг хамт хийх, Монголын эмч нарыг Энэтхэгт аваачин чадавхжуулах тал дээр илүү анхаарна. Монголд байгаа өвчтэй хүмүүсийг заавал гадаад руу явуулахгүйгээр энд нь харьцангуй боломжит үнээр нь тусламж үзүүлэхэд гол ажил чиглэнэ. Монгол эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ илүү өргөжүүлэх хэрэгтэй харагдаж байна. Үүний тулд хүний нөөций чадавхийг сайжруулах нь чухал. Бид нарын зүгээс Энэтхэгийн эмч нарын туршлага, мэдлэгийг хүргэхийг хичээнэ.