Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээлэл өглаа. 

Б.БАТБИЛЭГ: 

- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 22 хүнд холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга асан гурван хүнийг цагдан хорьж байна.  Шалгалтын явцад Тавантолгой  гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр 7 тэрбум төгрөгийн үнэ бүхий спорт цогцолборын барилга,  Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр 5,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий оффис талбай илэрч, хураагдсан.  Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" гэлээ.