Шүүгдэгч Ц.Хулан нарт холбогдох гам буруугийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн тус шүүх хурал бичгийн нотлох баримт шинжлэн судлаад завсарласан. Харин өнөөдөр эд мөрийн баримт шинжлэн судлахаар үргэлжилж байна. 

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэх зүйл заалтаар буруутгаж буй.

Хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан нь тогтоогдвол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.