УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалт арга хэмжээнийхээ 2023 оны намрын уулзалтуудыг эхлүүлж байна. 

Эхний уулзалтаар Ахмадын баярыг тохиолдуулан тус дүүргийн 3200 гаруй ахмадуудаа Улаанбаатар паласын танхимд өнөөдөр хүлээн авлаа. 

Дүүргийн иргэд сонгогчид, ахмадуудтай уулздаг уламжлал тогтоод хэдийнэ 8 жил болжээ. Энэхүү уулзалтын гол зорилго нь дүүргээс сонгогдсон гишүүний хувиар ажлын тайлан, дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулах юм. 

Ахмадуудаа хүлээн авах уулзалт маргааш, нөгөөдөр мөн үргэлжилнэ.