Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Яллагдагч нарын өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж, Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. Дараагийн шүүх хурлыг 12 дугаар сарын 19-ны өдөр товлолоо.
МАН-ын дарга М.Энхболд ---Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хотын даргаар ажиллаж байхдаа төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр зургаа, долоон давхар байшин барьж түүнийгээ зарж борлуулсан байх. Түүнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байгаа юм болов уу гэж бодож байна.