“Омни капитал ББСБ” ХХК-н харьяа компани болох “Омни ассет ТЗК” ХХК-аас гаргасан ХБҮЦ-н хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2023 оны 11-р сарын 28-ны 10:00 цагт Монголын хөрөнгийн бирж дээр албан ёсоор эхэллээ.

Омни ХБҮЦ-ын анхдагч зах зээлийн арилжаа 11 сарын 22-ны 10 цагаас эхлэн ердөө 2 цагийн дотор  100% биелэлтэйгээр амжилттай хаагдсан. Тус ХБҮЦ нь “Хөрөнгөө босго” уриан дор өгөөжөө улирал бүр хүртэх, нэгж нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 19.6 хувийн өгөөжтэй Хөрөнгөөр баталгаажсан 60,000 ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа олон нийтэд нээлттэйгээр зарлагдсан билээ. 

Омни ХБҮЦ-н зах зээлд эрэлт ихтэй байсны гол шалтгаан нь үнэт цаас гаргагч “Омни Капитал ББСБ” ХХК нь олон нийтэд  нээлттэй бүтээгдэхүүн санал болгож байсан туршлагатай, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгодог, найдвартай компани гэдгийг илтгэж байна. Тодруулбал “Омни Актив” ХБҮЦ-ийг 2022 оны эхний улиралд амжилттай гарган 2023 онд эхний хуваарьт үндсэн төлөлтийг хөрөнгө оруулагчдын дансанд байршуулсан нь найдвартай санхүүгийн байгууллага гэдгийг нь батлагдаж байна. 

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдах тул авч амжаагүй харилцагч хоёрдогч зах зээлээс авах бүрэн боломжтой.

ХӨРӨНГӨӨ БОСГО – ОМНИ АССЕТ ХБҮЦ 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

7510-7500